Түгээмэл асуултууд
eSIM болон манай үйлчилгээний талаар түгээмэл асуудаг асуултуудын хариулт
eSIM (embedded SIM) нь биет SIM картгүйгээр таны утсанд цахимаар суулгагддаг дижитал SIM карт юм. Энэ нь QR код уншуулах замаар идэвхжиж, олон улсын дата багцыг хялбархан ашиглах боломжийг олгодог.
Дараах төхөөрөмжүүд eSIM-г дэмждэг:
iPhone XS, XR ба түүнээс дээш загварууд
Samsung Galaxy S20 ба түүнээс дээш
Google Pixel 3 ба түүнээс дээш
iPad Pro (2018-аас хойш), iPad Air, iPad Mini
Бусад орчин үеийн ухаалаг утаснууд
Тодорхой мэдэхийн тулд Settings → General → About хэсгээс EID дугаар байгаа эсэхийг шалгана уу.
Захиалах нь маш энгийн:
Хүссэн улс орноо сонгож, багцаа сонгоно
Бүртгэл үүсгэх эсвэл нэвтэрнэ
Төлбөр төлнө (картаар)
QR код шууд и-мэйл болон бүртгэл дээр ирнэ
QR кодоо уншуулж идэвхжүүлнэ
Та очих улсдаа ирэхдээ эсвэл ирснийхээ дараа eSIM-ээ идэвхжүүлнэ. Өмнө нь идэвхжүүлбэл хүчинтэй хугацаа эхэлж тоологдоно. Жишээ нь 7 хоногийн багц авсан бол идэвхжүүлснээс хойш 7 хоног хүчинтэй байна.
Тийм, ихэнх шинэ загварын утаснууд олон eSIM хадгалах боломжтой. Гэхдээ нэг үед зөвхөн 1-2 eSIM идэвхтэй байж болно (утасны загвараас хамаарна). Та аль eSIM-г ашиглахаа Settings-ээс сонгож болно.
Тийм! eSIM нь зөвхөн дата интернетэд зориулагдсан байдаг. Та өөрийн үндсэн SIM картаа хэвээр үлдээж, дуудлага болон мессеж хүлээн авч болно. eSIM-ээр зөвхөн интернет ашиглана.
Буцаалтын бодлого:
eSIM идэвхжүүлээгүй бол 7 хоногийн дотор буцаалт боломжтой
Идэвхжүүлсэн эсвэл ашигласан eSIM буцаалт хийгдэхгүй
Техникийн алдаанаас үүдэлтэй асуудалд бүрэн буцаалт хийнэ
Интернетийн хурд нь таны байгаа газрын сүлжээний хүртээмжээс хамаарна. Манай eSIM нь 4G/LTE болон 5G сүлжээг дэмждэг (хэрэв тухайн улсад 5G байвал). Ихэнх тохиолдолд хурд нь стриминг, харилцах апп, болон ердийн интернет хэрэглээнд хангалттай байдаг.
Нэг удаа идэвхжүүлсэн eSIM-г устгасан тохиолдолд дахин идэвхжүүлэх боломжгүй. Тиймээс QR кодоо анхааралтай хадгална уу. Хэрэв дахин тухайн улсад очих бол шинээр багц худалдаж авах шаардлагатай.
Манай дэмжлэгийн багтай холбогдоно уу:
И-мэйл: hidata.mn@gmail.com
Утас: 8844-6688
Facebook: facebook.com/hidata.mn
