eSIM тохиргооны заавар
eSIM-ээ хэрхэн суулгаж, идэвхжүүлэх дэлгэрэнгүй заавар
📱 iPhone дээр eSIM суулгах
Алхам 1: Settings руу орох
Утсаа нээж Settings (Тохиргоо) руу ороорой.
Алхам 2: Cellular руу орох
Settings → Cellular (эсвэл Mobile Data) гэж орно.
Алхам 3: eSIM нэмэх
Add Cellular Plan (эсвэл Add eSIM) гэснийг дарна.
Алхам 4: QR код уншуулах
Камер асаад манай ирүүлсэн QR кодыг уншуулна. Эсвэл Enter Details Manually-аар гараар код оруулж болно.
Алхам 5: Идэвхжүүлэх
Continue дарж идэвхжүүлнэ. Хэдэн секунд хүлээнэ.
Алхам 6: Label сонгох (optional)
eSIM-даа нэр өгч болно (жишээ: "Travel Data", "Japan eSIM" гэх мэт).
Алхам 7: Data Roaming асаах
Settings → Cellular → [Таны eSIM] → Data Roaming руу орж Data Roaming-г асаана. Үгүй бол интернет ажиллахгүй!
🔧 Түгээмэл асуудал шийдвэрлэх
❌ QR код уншихгүй байна
Камерын зөвшөөрөл өгсөн эсэхийг шалгана
QR кодыг дэлгэц дээр тод харагдуулна
Гэрэл сайтай газарт уншуулна
"Enter details manually" сонголтоор гар кодыг оруулна
❌ Интернет ажиллахгүй байна
Data Roaming асаасан эсэхийг шалгана
Зөв eSIM-г data-д сонгосон эсэхийг шалгана
Утсаа restart хийнэ
Airplane mode асааж, хаана
❌ eSIM алга болсон
Нэг удаа устгасан QR код дахин ашиглах боломжгүй
Манай дэмжлэгтэй холбогдоно уу
💬 Туслах хэрэгтэй бол: hidata.mn@gmail.com эсвэл 8844-6688
