Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий зүйл

1.1 Энэхүү нөхцөлөөр hidata.mn вэб сайт болон Апп-аар дамжуулан eSIM үйлчилгээ авахтай холбоотой хэрэглэгч болон hidata.mn хоорондын бүх төлийн харилцааг зохицуулна.

1.2 Хэрэглэгч үйлчилгээ авахын өмнө энэхүү нөхцөлийг сайтар уншиж, бүрэн зөвшөөрсөн байна.

1.3 Вэб сайт болон Апп-аар eSIM ашиглах бүх төрлийн үйлчилгээ авснаар хэрэглэгч энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Hidata.mn эрх үүрэг

2.1 Апп нь хэрэглэгчийг бүртгэх, eSim захиалах, ашиглах, хянах эрхээр хангана.

2.2 Апп нь үйлчилгээний найдвартай ажиллагааг хангахын тулд шаардлагатай дэмжлэг үзүүлнэ.

2.3 Апп нь хэрэглэгчийн апптай хэрхэн ажиллах мэдээлэл зөвлөмжөөр хангах үүрэгтэй.

2.4 Апп нь хэрэглэгчийн хайхрамжгүй үйлдлээс шалтгаалан eSim-ний мэдээлэл алдагдах, гэмтэх, ашиглах боломжгүй гэх мэт үүсэх асуудалд хариуцлага хүлээхгүй.

3. Хэрэглэгчийн эрх, үүрэг

3.1 Апптай холбоотой заавар зөвлөмж, мэдээллээр бүрэн хангуулах эрхтэй.

3.2 Апп-д Хувийн мэдээллээ үнэн зөв оруулах, Апп-аа бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.

3.3 Худалдан авсан eSIM-ийн мэдээллийг бусадтай хуваалцахгүй, нууцлалыг чанд хадгална.

3.4 Худалдан авсан eSIM-ийн хүчинтэй хугацаа дууссан, эсвэл ашиглагдаагүй үлдэгдэлд буцаан олголт хийгдэхгүй.

3.5 Худалдан авсан eSIM-ийг төхөөрөмжөөсөө устгах, буруу төхөөрөмжид идэвхжүүлэх, мөн дахин суулгах боломжгүй болсон бол буцаан олголт хийгдэхгүй.

3.6 Хэрэв хэрэглэгч eSIM-ийг ашиглаж эхэлсэн бол уг үйлчилгээний төлбөр буцаан олголт хийгдэхгүй.

3.7 Хэрэв үйлчилгээний нөхцөл, эрх үүрэг танд нийцэхгүй бол та үйлчилгээ авахгүй байх эрхтэй.

4. eSIM үйлчилгээний тухай

4.1 eSIM нь биет SIM карт шаардлагагүй, дижитал хэлбэрийн SIM технологи бөгөөд QR кодоор тус технологи дэмжигдэх төхөөрөмжид суулгаж ашигладаг.

4.2 eSIM нь гадаад улсад ашиглах дата (2G/3G/4G/5G) холболтын үйлчилгээг хамарна.

5. Үнэ тариф

5.1 eSim шинэчилсэн тарифыг Hidata апп дээр дагалдах үйлчилгээний мэдээллийн хамт байрлуулна.

5.2 Зах зээлийн нийтлэг тарифын дагуу тогтооно.

5.3 Үйл ажиллагааны онцлогоос хамааран хямдрал урамшуулал олгож болно.

6. Нууцлал ба аюулгүй байдал

6.1 Hidata.mn нь харилцагч хэрэглэгчдээс системийг ашиглахад шаардлагатай зарим мэдээллийг авx түр хадгална. Үүнд нэр, утасны дугаар болон бусад мэдээлэл багтана.

6.2 Хэрэглэгчийн буруугаас хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.

6.3 Монгол улсын хуулиар олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжинд заасэн үндэслэлийн дагуу харилцагч хэрэглэгчийн мэдээллийг шаардсан тохиолдолд бид хуулийн эрхийн хүрээнд мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

6.4 hidata.mn нь хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй хандлагаас хамгаалж, аюулгүй байдлыг ханган ажиллана.

7. Бусад

7.1 Манай үйлчилгээний нөхцлийг татгалзсан тохиолдолд үйлчилгээ авахгүй байх бүрэн эрхтэй.

7.2 Үйлчилгээ авсан тохиолдолд манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Санал хүсэлт, гомдол

Хэрэглэгч үйлчилгээний талаар санал, гомдлоо дараах сувгуудаар илгээж болно:

© 2025 Hidata.mn — Бүх эрх хуулиар хамгаалагдсан.